logo
Он гарсаар 12 удаагийн хээрийн түймэр гарчээ

Он гарсаар 12 удаагийн хээрийн түймэр гарчээ

2013/05/06

Хан уулын баруугаар нутаглаж байсан иргэн Б-гийн хотноос уг гал гарчээ. Улмаар газар аван 4800 га газрыг хамарсан байна. Аймгийн Онцгой байдлын албаныхан  болон МХГ, ДБЭХС ХХК, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ, сургуулиудаас хамтран хүч нэмэгдүүлж унтраасан байна. Уг түймрийн аюулаас манай ОБХ-ийнхэн 12 айлыг шатах аюулаас аварчээ. Тэднийг таван сарын нэгэнд гарсан түймрийг унтраагаад дөнгөж аймгийн төвд ирж байхад нь уг түймэр угтсан байна.Энэ сард ерөнхийдөө гал түймрийн дуудлага их байсан байна. Нэгэнд Дашбалбар сумын 2-р багийн иргэн Б-гийн хотноос гарсан түймэр Чулуунхороот, Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумдын нутгийг хамран Оросын хилд ойрхон унтрааж чадсан аж. Уг түймэр нийтдээ 120 мянган га талбайг хамарсан. Түймрийн шалтгаан нөхцлийг урдчилсан байдлаар гаргаад байгаа. Дээрх айлын салхин сэнснээс цахилгаан аккумлятортой холбогдож цахилгаан дамжуулдаг утсанд масс гарснаас үүсэн гэж үзэж байгаа гэнэ. Аймгийн ОБХ-ийн мэдээллээр он гарсаар 12 удаагийн хээрийн түймэр, гуч гаруй объектын түймэр гарчээ. Мөн төв суурингийн айлууд хазаар өвсөө шатааснаас үүдсэн галын дуудлага ихэнх хувийг эзэлж байгаа ажээ. Ард иргэддээ анхааруулахад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Ц.Од

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш