Казахстан улсад манай улсын гурван иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа бөгөөд нэг нь хоёр жилийн өмнө эдлэх ёстой ялын хугацаа дуусан учир суллагджээ. Хоёр нь гэр бүлийн хоёр бөгөөд Казахстанд ял эдлээд долоон жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Эрэгтэйг нь Б.Э, эхнэрийг нь Г.Оюунзул гэх бөгөөд 20 жил хоригдох ялтай ажээ.
Тэд Казахстаны хууль хяналтын байгууллагад эх орондоо очиж ял эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүнийг нь тус улсын хууль хяналтын байгууллага судалж байгаа гэнэ. Улмаар манайх ч тус улстай ялтан солилцох гэрээ байхгүй учир энэ талаар УЕПГ-аас судалж байгаа сурагтай.
Өнгөрсөн гуравдугаар сард Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тус улсад хийсэн айлчлалын үеэр тодорхой тохиолдолд ялтан шилжүүлэх ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон юм.
Хар тамхины хэрэгт холбогдсон хэргийн талаар дурдвал, Зүүн Өмнөд Азийн хар тамхи, мансууруулах бодисын “Алтан гурвалжин” хэмээх хууль бус сүлжээнд элсч нутаг нэгтнүүдээ золиослосон Б.Хулан, Б.Халиун хэмээх эгч дүү хоёрын төрсөн дүү нь Б.Э гэх дээрх залуу ажээ. Эд нар хэрэгт холбогдохоосоо өмнө гэр бүлээрээ хар тамхи зөөвөрлөн тээвэрлэж, Хятад, Макао, Казахстан зэрэг улсууд руу гаргадаг байсан юм байна. Тэд бүр төрсөн эхийгээ хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт уруу татан оролцуулсан байдаг. Б.Хулан гэдэг эмэгтэй нь Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Т.Дамдины эхнэр бөгөөд Хятадаас Казахстан руу орох үедээ тэндхийн хууль хяналтын байгууллагад саатуулагдан баригдсан юм. Ингэснээр Б.Хулан нь Казахстаны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, улмаар ялаа эдлээд гарч ирсэн ч төрсөн дүүгээ эхнэртэй нь хамт харийн шоронд хатаачихаад байгаа ажээ. Тэд нэг хүүхэдтэй бөгөөд түүнийг нь Г.Оюунзулын ээж, эгч нар нь асран хамгаалж өсгөж байгаа гэнэ.
Ц.Од