Пивоны шилний хагархай тулгаж, айлган сүрдүүлж гэрээс нь дээрэм хийжээ. Уг хэрэг Баянгол дүүргийн 5-р хороонд гарсан байна. Тус хорооны 101-р байрны иргэн Б-г гэртээ байхад нь гэрийнх нь хаалгыг тогшсон байна. Хаалга онгойлготол үл таних хоёр залуу пивоны хагархай шил тулгажээ. Б нь энэ үед гарч зугатсан аж. Энэ хойгуур нь гэрээс нь эрэгтэй хүний богино савхин куртик, Жи мобайлийн гар утас зэргийг авч явжээ. Цагдаагийн алба хаагч нар мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж Дархан уул аймгийн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй Э бусадтай бүлэглэн уг хэргийг үйлдсэнийг илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм. Тиймээс иргэд орон байрныхаа хаалга үүдийг хүнд тайлж өгөхдөө, нэр усыг нь асууж, лавлаж, хэрэг зоригийг нь тодруулж, анхаарал бологоомжтой байхыг анхааруулж байна.
Ц.Од