Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн шинэтгэлийн талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслийг УИХ-д батлуулсан юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхэлснээр Шүүхийн хараат бус байдлыг хангах үндсэн зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг УДШ-ийн Ерөнхий шүүгч толгойлдог байсан хуучин зохицуулалтыг халж Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинээр хараат бусаар бие даасан бүтэцтэйгээр зохионбайгуулж байгаа юм.
Энэ дагуу Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг анх удаа хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах зорилгоор байгууллаа.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дашзэвэгийн Эрдэнэчулууныг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дамдинсүрэнгийн Дамдин-Одыг, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийг, Хууль зүйн яамнаас Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаартус тус нэр дэвшүүлэн санал болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч томиллоо.