Хошин шогийн хүрээнд ч тэр, кино ертөнцөд ч өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч байгаа залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй олонд танигдсан “Boomtown” хамтлагын дуучин М.Баярбат билээ. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит кинод баян айлын эрх хүүгийн дүрээр кино урлагт олны танил болсон хэмээгддэг ч оюутан ахуйгаасаа хошин урлагынханы тоглолтонд оролцож ирсэн түүхтэй. Тэрээр одоогоос долоон жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож байсан. Түүний эхнэр Хонгорзул хэмээх жирийн л нэгэн бүсгүй байдаг бөгөөд Баярбатад хүү охин хоёр төрүүлж өгсөн билээ. Жүжигчин залуу маань өөрийн Facebook хуудсандаа бяцхан үрстэйгээ авхуулсан шинэхэн зургаа оруулжээ.
Ц.Од
Ц.Од