Нэг нь камерын өмнө маасайж, нөгөө нь үл тоосон шинжтэй зогсож байхад гурав дахь эр гэмшсэн шинжгүй харагдаж байна. Мексикийн цагдаа нарт баривчлагдсан хар тамхины бүлэглэлийн толгойлогч нарыг шүүх хурлаас өмнө тэднийг байцаах ажил үргэлжилж байна.
Сармагчин хочтой Хусэ Дэ Хисус Мендез нь Ла Фамилиа нэртэй Мексикийн хар тамхины бүлэглэлийн хоёр гол хүний нэг юм. Тэрээр залуучуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг байсан тухайгаа хэлжээ.
"Бид нар өөр өөр хэсгүүдийг бие даан хариуцдаг байсан, бид нар өмнө нь хар тамхитай холбогдож байгаагүй, хүн хулгайлж байгаагүй, намтар сайтай залуучуудыг сонгодог байсан" гэж тэрээр ярьсан байна. Түүний бүлэг 2006 онд Мичуакан мужид байгуулагдаж байжээ. Тухайн үед түүний бүлгийнхэн таван хүний толгойг тасдан хөнөөж байсан байна.
Хар тамхины наймаа, хүний наймаа, аллагын хэрэгт буруутгагдан Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан, La Linea хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч, 33 настай Хосе Антонио Хернандесийн толгойлдог мафи Мексикт хамгийн аюултайд тооцогдож байсан юм. Тэрээр тэсрэх бөмбөг ашиглан цагдаагийн албан хаагчдын эсрэг зохион байгуулсан халдлагын ард байснаа хүлээсэн байна.
"Бид Синалоа бүлгийн хүнийг хулгайлж хөнөөгөөд түүнд цагдаа нарын хувцсыг өмсгөсөн, дараа нь түүнийг замын уулзвар дээр хаясан, яг хажууд нь тэсрэх бөмбөг бүхий машин байрлуулсан, дараа нь хэн нэгэн алсаас гар утаснаасаа бөмбөгийг идэвхижүүлсэн" гэж тэрээр ярьсан байна. Мөн Хосе Антонио Америкийн консулын ажилтан Лесли Энрикэсийг нөхрийнх нь хамт, хилийн ойролцоох Сиудад Хуарез хотод үдэшлэгт оролцож байсан 15 хүнийг хөнөөх тушаалыг өгсөн гэдгээ хүлээжээ.
Зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймааны эсрэг тэмцэж байгаа Мексикийн эрх баригчид 2009 оны гуравдугаар сараас хойш хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан 37 гэмт хэрэгтний 20 гаруйг нь баривчилж, эсвэл хөнөөсөн байна.
Э.АМАР