logo
Сэлбийн гүүрийг өнөөдрөөс засна

Сэлбийн гүүрийг өнөөдрөөс засна

2013/05/07
  “Мотор сервис" компанийн хариуцлагагүй байдлаас болж Сэлбийг гүүрийн ажил өдийг болтол хойшлогдоод байсан билээ. Аливаа замын хөдөлгөөнийг хязгаарлаж хаахдаа Замын цагдаагийн газарт мэдэгддэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус компани хийх ажлынхаа талаар танилцуулж амжаагүй аж. Харин өнөөдөр Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авчихсан учир Сэлбийн гүүрний ажилыг эхлүүлэх юм байна.Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 10-н буюу наадмын өмнө эл зам засварын ажил дуусгах гэнэ. Мөн Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун Овоо-Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийг энэ долоо хоногтоо багтаад дуусгах аж.
Түүнчлэн Моносын уулзвараас 22- ын товчоо хүртэл таван километр замын ажлыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөсөн байгаа юм байна. Тус замыг “Бэрх зараа” компани гүйцэтгэж байгаа бөгөөд туслахаар “Эрдэнэ зам”, “Тэгш палан” зэрэг компаниуд ажиллаж байгаа гэнэ.

Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш