Өчигдөр Бангладешийн нийслэл Дакка хотод лалын хэт даврагсад болон цагдаагийнхний дунд мөргөлдөөн гарсны улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархаджээ. Хэв журам сахиулагчид хотын төвд жагссан 70 мянга орчим хүнийг тараахын тулд дуу чимээ гаргагагч гар бөмбөг, усан буу, нулимс асгаруулагч хий болон травматик буу зэвсэг хэрэглэжээ. Жагсагчид шашин шүтлэгтэй холбоотой шинэ хууль батлахыг шаарджээ. Цагдаагийн төлөөлөгч мэдэгдэхдээ: "Өнөөдөр нийслэл хотын төвийн нилээд хэдэн хэсгийг хяналтандаа авч чадсан" гэв. Дакка хотын зарим дүргүүдэд бослого үргэлжилсээр байна. Арга хэмжээнд нийт 200 орчим мянган хүн оролцжээ.