logo
Жүжигчин Т.Бархүү СТА тэмдэгээр энгэрээ цооллоо

Жүжигчин Т.Бархүү СТА тэмдэгээр энгэрээ цооллоо

2013/05/07
“X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өчигдөр СТӨ-ний тайзнаа тоглогдсон “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн төгсгөлд “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалгажээ. Түүний шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил тайзан дээр хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна. Тэрээр 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд “X ТҮЦ” продакшинд орж өдийг хүртэл ажиллаж байгаа билээ. “Худалч залуу”, “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож, тайзны нэлээд хэдэн бүтээлд дүр бүтээн үзэгчдийн танил болсон.

Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш