Италийн Ерөнхий сайд асан Жулио Андреотти 94 насандаа таалал төгслөө. Улс төрт тэр 70 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд нийтдээ долоон жил Италийн Ерөнхий сайдаар ажилласан түүхтэй. Мөн Батлан хамгаалахын сайдаар хоёр, Дотоод хэргийн сайдаар хоёр, Гадаад харилцааны сайдаар нэг удаа ажиллаж байжээ. Түүнийг дэлхийн II дайны дараа Италийн мафийн бүлэглэлтэй нууцаар хамтран ажилладаг байсан удирдагч хэмээн буруутгадаг байсан ажээ. Тэрээр Италийн сенатороор ажиллаж байгаад ийн насан эцэс боллоо
Ц.Од