logo
Кэсон бүсийн хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ?

Кэсон бүсийн хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ?

2013/05/07
Өнгөрсөн өдрүүдэд өмнөд солонгосын иргэд Кэсоны аж үйлдвэрийн бүсийг орхиж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Өмнөд Солонгос 4-р сарын 27-нд Кэсоны бүс нутагт нийлүүлдэг эрчим хүчний болон усны нийт хэмжээг багасгасан байна.

Өмнөд Солонгосын эрх баригчид  Кэсоны бүсээс тус улсын бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гаргасны дараа Умард Солонгосын эрх баригчдын саатуулаад байсан Өмнөдийн бизнес хүрээнийнхэн эх орондоо саадгүй буцаж ирсэн байна. Өмнөдийн ажилчдыг барьцаалах гэх мэт арга хэмжээ аваагүй нь  Пхеньян /Сөүлын адил/ ойрын ирээдүйд Кэсоны эдийн засгийн бүсийг сэргээхээр тооцож байгаагийн баталгаа байж болох юм.

Өмнөд Солонгосын талд ч тус бүс нутгийг хаах сонирхол байхгүй юм. Аль аль тал нь албан ёсны баримт бичгүүдэд илүүтэй болгоомжилсон байдалтайгаар  үйл ажиллагааг “түр зуур зогсоосон” гэх нэр томъёог илүүтэй ашиглаж байна.

Гэсэн хэдий ч, Кэсоны бүсийн ирээдүйн талаар одоогоор байдал тодорхой болоогүй л байна. Бүр эхнээсээ эл төсөл нь Сөүл болон Пхеньянд өөрийн дэмжигчид болон шүүмлэгчидтэй байсан. Сөүлд барууны үзэл баримтлагчид Кэсоны бүсийн тухай “хамтын ажиллагааны“ яриаг байнга өрнүүлж байсан, учир нь эл төслийг өмнөдийн татвар төлөгчид санхүүжүүлж байсан. Харин барууны үзэл баримтлагчид нь бүсийг цэргийн технологийг хөгжүүлэх болон хэлмэгдлийн аппаратыг бэхжүүлэхэд чиглэгдсэн умардын дэглэмийг мөнгөөр хангах систем хэмээн дүгнэлт хийсэн байдаг.

Пхеньянд ч энэ бүсэд дайсагнагчид  бас бий. Тэд бол умардын цэргийнхний ихэнх хэсэг бөгөөд өмнөд солонгосын эдийн засгийн объект хилийн орчмын томоохон хотуудын ойролцоо байгаад түгшиж байдаг аж. Түнчлэн пхеньяны олон ”үзэл сурталчдыг” хойд болон өмнөдийн хүмүүс тус бүсэд хоорондоо чөлөөтэй харилцаж байгаа байдал түгшээдэг байна. Умардын удирдлага үүний улс төрийн үр дагварт түгшиж байна. Учир нь үүний үр дүнд Умардад Өмнөдийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн тухай мэдээлэл тарж мэдэх юм.

Гэхдээ Кэсоны бүсэд Сөүлийн ч, Пхеньяны ч тэр, дэмжигч цөөнгүй байдаг. Тэд харин бүсийн үйл ажиллагааг шүүмжлэгчдийг ялан дийлэх нь чухамдаа хоёр солонгосын эрх баригчдын дээд хүрээнд ямар ааш араншин давуу байхаас шалтгаалах аж. Гэхдээ одоохондоо бүс ажлаа сэргээх найдвар байсаар байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш