logo
Канад улсын стандартын байгууллагатай хамтран ажиллана

Канад улсын стандартын байгууллагатай хамтран ажиллана

2013/05/07

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Канад Улсын Стандартын зөвлөлийн дарга Жон Уолтерийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Шадар сайд их бүтээн байгуулалт, уул уурхай, хатуу зөөлөн дэд бүтцийн хөгжлийг стандартаар дамжуулан удирдаж, Стандарттай Монгол Улс болохын төлөө ажиллаж байгаагаа дуулгасан юм.Ижил төстэй уур амьсгалтай орны хувьд манай улс ой мод, барилгын салбарт одоогийн байдлаар Канадын нийт 14 стандартыг орчуулан хэрэгжүүлж байна. Канадын модон барилга төдийгүй цаашид барилга авто зам, байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ  байгаагаа илэрхийлээд харилцан биедээ туршлага  солилцох  хэрэгтэйг онцолсон.

Мөн Монгол Улсын стандартчилалын тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын стандартчилалын байгууллага, Ази номхон далайн стандартын байгууллагаас төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэхэд дэмлэг үзүүлэхийг хүслээ. Ноён Жон Уолтер хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, Канад улс нь стандарт хөгжүүлэх баримт бичгээ боловсруулан түүнээс танай улс санаа авах олон зүйл байгаа. Бид Стандартчилал хэмжил зүйн газартай хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Эхлээд ямар, ямар стандартыг боловсронгуй болгох  вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй  гэлээ.

 

 
Канадын стандартын зөвлөл нь 1970 онд байгуулагдсан бөгөөд, Ноён Жон Уолтер нь стандартчилалын чиглэлээр хориод жилийн туршлагатай, Олон улсын стандартын байгууллагын  Бодлогын хорооны даргад  нэр дэвшиж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш