logo
Дотоодын электроникийн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжинэ

Дотоодын электроникийн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжинэ

2013/05/07
Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад нэмэлт оруулахаар боллоо.               УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор иж бүрэн компьютерийг гаалийн татвараас чөлөөлж, сэлбэг хэрэгсэлд татвар ногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Компьютерийг өдөр тутмын хэрэглээ болгоход энэ шийдвэр ач холбогдлоо өгсөн ч электроникийн үйлдвэрлэл сэргэж, дотоодын брэнд бүтээгдэхүүн гарч эхэлсэн өнөө үед дээрх тогтоолыг өөрчлөх шаардлага үүсээд байгаа юм. 

            Сэлбэг, дагалдах хэрэгсэлд гаалийн болон НӨАТ ногдуулж байгаа нь үндэсний брэнд бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байх үндэс болж, дотоодын брэндийг өрсөлдөх чадваргүй болгож байна. Харин эдгээр татвараас чөлөөлбөл үндэсний брэнд бүтээгдэхүүний үнэ хямдарч, өрсөлдөх чадвар өсч, электроникийн салбарын зах зээлээс гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалын 40 хүртэлх хувийг хоёр жилийн дотор дотооддоо авч үлдэх боломжтой гэсэн тооцоо судалгааг Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөлөөс гаргасан. 

         Өмнөх шийдвэрийн дагуу зөвхөн иж бүрэн компьютер гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа нь гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлд хямдаар нийлүүлэгдэж, дотоодын мөнгөн урсгал гадагшаа чиглэх үндсэн нөхцөл үүсгэж байна. Зөвхөн 2012 оны байдлаар авч үзэхэд улсын гаалиар 65 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 116 мянган иж бүрэн компьютер орж иржээ. 

            Манай оронд электроникийн үйлдвэрлэл 1974 оноос эх сууриа тавьж, 1990-ээд он гэхэд микрокомпьютер, хар цагаан болон өнгөт телевизор угсарч байсан түүхтэй. Зах зээлийн шилжилтийн үед үйлдвэрлэл зогссон ч 2000 онд "МОНЭЛ" брэнд гарснаар электроникийн үйлдвэрлэл эргэн сэргэжээ. Одоо "Эм Си Эс элөктроникс", "Мигма элөктроникс", “Би Эс Би Электроникс" зэрэг компани брэнд гаргаж, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Гэвч тэд зөөврийн болон ширээний компьютер угсарч, бусад LCD, LED дэлгэц, телөвизор, хөргөгч, угаалгын машин зэрэг ахуйн хэрэглээний цахилгаан бараа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш