Энэ оны 5-р сарын 6-ны 16 цагт “Монголын Уран Зургийн Галерей”-д зураач-багш П.Пүүдоржийн бие даасан “Эхлэл 1” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
П.Пүүдорж нь 1992 онд ДУД-Сургуулийн график зургийн мэргэжлээр, 1997 онд МУБИС-ийн Дүрслэх урлагийн багш мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар уран бүтээлээ турвиж байгаад 2002-2004 онд БНХАУ-ын Гуанжоу хотод Уран зургийн академид мэргэжил дээшлүүлсэн. 2005 оноос хойш ШУТИС-ийн ҮТДС-д хар, уран зургийн багшаар ажиллаж байна.
П.Пүүдорж нь гадаад дотоодын үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож ирсэн ба энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэх гэж байгаа юм. Түүний уран бүтээлийн санд холимог техник, тосон будаг, усан будаг, акрелик зэрэг олон төрлийн арга барилийг хослуулсан 40 гаруй бүтээл тавигджээ. Монгол зургийн бүтээлүүд нь уламжлалт аргыг агуулсан боловч орчин үеийн сэтгэлгээ, зохиомж зэргээр баяжуулан уламжлалт шинэчлэлийг хослуулсан илүү шинэлэг өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг юм.
“Чинос” бүтээл нь давхин ирж буй гурван баатрын дүрийг хажуугаас нь бус эгц өөдөс ажиглагч руу эрч хүчтэй давхин ирж байгаагаар эрчимтэй хөдөлгөөнийг мэдрүүлж байгаа нь сонирхолтой. Хийсвэр хэлбэр, агуулгаар зурсан “Зохиомж” бүтээл нь огторгуйн орон зайд амьдралын хүрд мэт дугуйрсан тойрогт дөрвөн талаас нь холбоос мэт эргэн орж буй хөдөлгөөн нь олон зүйлийг бодогдуулна. Нэгэн талаас харахад хүний амьдралын мөчлөг зам нь огторгуйд хэрхэн мөрөө үлдэж байгааг өгүүлсэн, нөгөө талаас нь зохиомжийн хувьд харвал хэвтээ, босоо огтолцол нь хасах нэмэхийн нэгдлийг харуулж буй мэт... П.Пүүдоржийн уран бүтээл нь нэгэн хэв маягт захирагдаггүй, чөлөөт бодол санааны илэрхийллийг бүтээн турвидаг байдал нь бодит болон хийсвэрлэлийг хослуулан бүтээсэн нь зохиомжийн нэгдмэл байх, хуваагдах мөн чанарыг тодорхойлсон үзэсгэлэн боллоо.
“Эхлэл 1” үзэсгэлэн 2013 оны 5 сарын 11-ныг дуустал “Монголын Уран Зургийн Галерей”-д үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээллийг “Монголын Уран Зургийн Галерей”-н утас: 331687, 327177; П.Пүүдоржийн утасаар 99976901 лавлаж болно.