Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон энэ долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа. Засгийн газрын “1111 төв”-д өнгөрсөн 7 хоногт 37 санал гомдол, шүүмжлэл, хүсэлт ирснийг газар, хэлтсийн мэргэжилтнүүдэд хуваарилан холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, хүний эрүүл мэндийг хамгаалах стратеги” болон “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, сургууль бий болгох” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийхээр удирдамж батлуулан ажиллаж байна. Хүний эмийн зөвлөлийн хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эмийн бүртгэлийн журмын төсөл, 2013 онд бүртгэх эмийн жагсаалт, Эмийн бүртгэлийн өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцүүлсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж нийт 18 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 24 байгууллагын тусгай зөвшөөрлийн 3 сарын хугацаатай түдгэлзүүлжээ.
Хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд Архи, тамхины хяналтын эрхзүйн орчин сэдвийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын 2014-2015 онд батлуулах стандартын жагсаалтыг гаргасан бөгөөд Сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт болон Сумын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг батлуулахаар ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагад олгож байгаа ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн стандарт боловсруулахаар ажиллаж байна. Мөн “Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мэдээлэх журам”-ыг батлуулсан байна.