Өчигдөр “Anemone” хамтлагийхан анхны цомгийн баяраа хийлээ. Цомогт “Хаврын хайр”, “Чи яг дурлал шиг”, “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ”, “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Надад мөрөөдөл бий”, ”Хэлээгүй”,“Always young”,”Чамдаа би дуулъя” болон “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ” дууных нь дан хөгжим багтжээ. Цомогт багтсан дуунууд нь гэрэлт амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, хайр дурлал, залуу насны тухай бөгөөд ихэнх дуунууд нь Монголын хүүхэд, залуусын сонсох дуртай хэдийнэ танил болсон дуунууд багтжээ. Эдгээр дууны аяыг МУУГЗ Ц.Чулуунбат, хөгжмийн продюссер Н.Халиун, Ц.Байдраг, үгийг ZZ, Б.Батзаяа, П.Нарангэрэл, Ж.Мөнхбат, дууны бичлэгийг Н.Наранбаатар, хөгжмийн тохируулгыг Н.Халиун, Жерри Чуа, дууг дуучин М.Маргад-Эрдэнэ, реппер Женитэй хамтран ажиллажээ. Цомгийн баярын үеэр хамтлагийн охид хамтран ажилласан хүмүүстээ баярлаж буйгаа илэрхийлж “Та наргүй бол бид хэн ч биш” хэмээн нулимс хүртэл дусааж байгаа харагдсан.