Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр сэргээш хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон Улсын начин Ж.Амартүвшин, Улсын харцага Т.Санчир нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Улсын баяр наадмын комиссын дарга Д.Тэрбишдагва улсын цолыг нь өнөөдөр гардуулан өглөө.
Үндэсний их баяр надмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дугаар зүйлийн, 7.1.1, 7.1.3 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2013 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшинд “Улсын харцага”, долоогийн даваанд унасан Улсын начин Т. Санчирт “Улсын заан” цолыг ийнхүү нөхөн олгож байгаа аж.