Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад нь хариулт өгнө. Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 11.00 цагт эхэлнэ.
Хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг энэ уулзалтад одоогийн байдлаар Шинэчлэлийн Засгийн газрын 11 сайд оролцоод байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.