“Хизб Ут-Тахрир” хэт даврагч бүлэглэлийн гишүүдийг тусгай албаныхан Махачкала хотод баривчилсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. “Хизб Ут-Тахрир” бүлэглэлийн гишүүд байж болох 17 хүн Махачкалад баяр тэмдэглэж авто машины цонхоор исламын хэт даврагчдын тугийг гарган явж байхад нь цагдаагийн байгууллагынхан шалгажээ. Тэдний 4 нь дээрх бүлэглэлийн эрэн сурвалжлагдаж буй гишүүд болох нь тогтоогдсон байна.