logo
“ЭКСПО – 2020” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд хамтран ажиллана

“ЭКСПО – 2020” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд хамтран ажиллана

2013/05/08
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад зочилж байгаа Оросын Холбооны Улсын Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, хилийн чанадад амьдарч буй орос иргэдийн асуудал болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа эрхлэх Холбооны агентлагийн дарга К.И.Косачёвыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр К.И.Косачёв оросын тал “ЭКСПО – 2020” олон улсын үзэсгэлэнгийг ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа тухай мэдээлж, уг үзэсгэлэнгийн хүрээнд хоёр тал хамтарч ажиллахыг санал болгов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш