logo
Элчин сайд Ш.Алтангэрэлийг Гавъяаны төлөө францын Үндэсний одонгоор шагнав

Элчин сайд Ш.Алтангэрэлийг Гавъяаны төлөө францын Үндэсний одонгоор шагнав

2013/05/08
Монгол Улсаас БНФУ-д Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг Гавъяаны төлөө францын Үндэсний одонгоор шагнасныг Францын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын захирал, хатагтай Элизабет Лоран энэ сарын 3-нд Парис хотноо гардуулав.

Элчин сайд Ш.Алтангэрэлийг 2009-2013 онд Элчин сайдаар ажиллахдаа Франц, Монголын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй, идэвхтэй ажилласныг үнэлж, Францын Засгийн газар төрийнхөө дээд шагналаар ийнхүү шагнасан байна.

Сонирхуулахад, “Гавъяаны төлөө” үндэсний Одон буюу Гавъяаны Одон (L'Ordre national du Mérite) хэмээх францын үндэсний одонг Францын Ерөнхийлөгч Шарль де Голь 1963 оны 12-р сарын 3-ны өдрийн зарлигаар баталж, салбар тус бүрээр гавьяатныг шалгаруулдаг байдлыг халжээ.

Гавъяаны Одонгоор иргэний болон цэргийн дорвитой боловч Өргөмжит легионы одонгийн болзолд хүрээгүй гавъяа байгуулсан франц иргэдийг шагнадаг аж. Мөн олон улсын харилцаанд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнаж болдог. Шагнах шийдвэрийг Францын Ерөнхий сайд бөгөөд Одонгийн Гроссмейстр гаргадаг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш