Олон улсын хэмжээний сурган хүмүүжүүлэгч, илтгэгч, зохиолч Бернард Перси Монголын багш нарт лекц уншихаар иржээ. Түүнийг хүүхэд бүрийн авьяасыг нээдэг түлхүүртэй хүн гэж боловсролын салбарын эрдэмтэн судлаачид үнэлдэг байна.
Түүний лекц энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болно. Нийслэлийн багш сурган хүмүүжүүлэгчид хүсвэл түүний лекцийг үнэ төлбөргүй сонсч болох юм байна.Бернард Перси гэгч энэ эрхэм олон улсын хэмжээний багш сурган хүмүүжүүлэгч, бас илтгэгч. Түүний хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж, сургах энгийн хэрнээ үр өгөөжтэй зөвлөгөө нь дэлхийн мянгя мянган багш, эцэг эхчүүдэд 40 жилийн турш тусалжээ. Энэ хүнийг Багшийн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Г.Сүглэгмаа Америкт олон улсын бага хураллд оролцож байгаад олж танилцсан байна. Ингээд таны зөвлөгөө их үнэтэй юм. Та монголын багш нарт үнэ төлбөргүй, өөрийн туршлагаасаа хуваалцаж болох уу гэхэд дуртайяа хүлээн авчээ.
Бернард Перси багшийн туршлага Боловсрол шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа Ном, Авьяас, Багшийн хөгжил хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэм болно гэж үзэж байгаа юм. Олон улсын сурган хүмүүжүүлэгч энэ эрхэм АНУ-д төвтэй Олон улсын "Хэрэглээний боловсрол" хэмээх ашгийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн юм. Дэлхийн 70 гаруй оронд 41 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагатай манай улс хамтарч ажиллаж "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи" сургалтыг нь авч эхэлсэн. Энэ сургалт одоогоор 3000 гаруй багш нарт хүрээд байгаа юм.
Xүн бүрт авьяас чадвар байдаг. Тэрийгээ олж нээх нь л чухал байдаг байна. Перси багш энэ талаар багш эцэг эхчүүдэд ярьж өгөх юм. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн зорилго, зорилт, хүсэл эрмэлзлэл нь юу байх юм гэдгийг тодотгох юм байна. Мөн Боловсролын салбарт гардаг хүндрэлүүд, сурах сургах явцыг хэрхэн хөнгөн болгох, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд хэрхэх, хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн ойлгох талаар ч ярилцах юм. Түүнчлэн МУБИС, ШУТИС-ын оюутнуудад ч богино хэмжээний сонирхолтой ярилцлагуудыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.