logo
  АНУ-аас манай улсад нэмж нэр бүхий 17 багц олдвор ирэхээр болжээ

АНУ-аас манай улсад нэмж нэр бүхий 17 багц олдвор ирэхээр болжээ

2013/05/08
АНУ-д шүүх эцсийн ялыг уншиж, ял оноогоогүй байх үед Эрик Прокопид ял наймаалцах тохиролцоо хийхийг зөвшөөрсөн юм. Энэхүү ял наймаалцах үйл ажиллгаа нь уг хэрэгт үнэхээр чухал хэрэгтэй мэдээллийг гаргаж ирвэл тухайн оноосон ялаасаа хасуулах боломж олгодог юм.
2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр АНУ-ын үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопид холбогдох хэргийн шүүх хурал болж тэрээр дээд тал нь 17 жилийн хорих ял сонс ч магадгүй байсан боловч ялыг эцэслэн шийдэх хугацааг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж, түүнийг батлан даалтад гаргасан билээ.
     Учир нь Эрик Прокопитой ял тохиролцох явцад түүний хамтрагч Англи улсын иргэн Кристофер Моор өөрийн эзэмшилд байгаа үлэг гүрвэлүүдийг Монголын талд бүрэн хүлээлгэн өгөх санал гаргасантай холбоотой бололтой юм.
      АНУ-ын Нью-Йорк хотын өмнөд дүүргийн прокурор 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ялын тохиролцоо явагдаж “тохиролцоо ба тушаал” хэмээх баримт бичиг гарсан байна.
       Энэхүү тушаалыг АНУ-ын Нью-Йорк хотын Өмнөд Дүүргийн шүүгч гаргаж түүнийг тохиролцоонд оролцсон талууд болох улсын өмгөөлөгч Прийт Барара, улсын өмгөөлөгч Шарон Коэн Левин, Англи улсын иргэн Кристофер Моорын өмгөөлөгч Кевин Пуваловский нар гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн байна.
        Энэхүү тохиролцоо тушаалын үр дүнд Монгол улсад Кристофер Моороос нэр бүхий 17 багц олдвор шилжин ирэхээр болоод байна. Эдгээр 17 олдворыг нэг бүрчлэн танилцуулбал:
1. One nearly complete unprepared Tyrannosaurus bataar skeleton (missing arms and neck) originally from Mongolia (the “Bataar”);
Нэг ширхэг зургаан метрийн өндөртэй Тиранозаврус батаарын (Тарбозавр) гар болон хүзүүний яс нь дутуу цэвэрлээгүй араг яс;

Тайлбар: Энэ нь зөвхөн Монголоос олддог Тарбозавр Батаар бөгөөд, гар нь жижиг яс байдаг. Хүзүүний яснууд нь ч бас түгээмэл олддог учир нөхөж болох яс юм. Хамгийн үнэ цэнтэй хэсгүүд болох гавлын яс, сээр нуруу, сүүл, хойт хөлний яснууд нь бүтнээрээ байгаа цуглуулга учир нэн ховор, хосгүй үнэтэйд тооцогдоно. Ийм хэмжээний араг яс олон улсын дуудлагын худалдаанд сая доллар хүрэхүйц үнэ цэнтэй. Хэмжээний хувьд Т-батаарын наснаас хамааран өөр өөр урттай байдаг. Аварга биет махан идэштэн, өөр оронд олддоггүй учир Монголын аль ч музейд “хамгийн гол брэнд үзмэр” болох магадлалтай. Одоогоор энэ үзмэрийг 6 метр урт гэжээ. Энэ нь залуу үлэг гүрвэл байх магадлалтай.


2.One Tyrannosaurus bataar leg and partial tail (unprepared);
Тайлбар: Тираннозаврус буюу Тарбозавр Батаарын хөл нь аль ч музей, үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой үзмэр болж чаддаг. Нэн ховор, хосгүй үнэт үзмэр юм. Цэвэрлээгүй учраас шинжлэх ухаанд чухал нэмэлт мэдээллийг агуулж байх магадлалтай.


3. One rock slab containing two Gallimimus skeletons, originally from Mongolia (the “Gallimimus slab”);
Хоёр ширхэг жижиг Галлимимусын хэлхээ ястай, нэг ширхэг боловсруулсан олдвор;
Тайлбар: Галлилимус нь анх Монголд олдож, Монгол-Польшийн эрдэмтдийн бүтээлээр шинжлэх ухаанд танигдсан, “жинхэнэ Монголын” гэгддэг олдвор юм. Галлилимус нь хойт хоёр хөл дээрээ гүйдэг шувуу мэт хэлбэртэй урт нарийхан биетэй динозавр бөгөөд хамгийн томдоо 8 метр хүрдэг, жижиг нь 1 метр ч байж болдог. Хад, шороонд байгаа хос Галлилимус гэдэг бол шинжлэх ухааны судалгааны үнэ цэнтэй түүхий эд юм. Эдгээр хос Галлилимусын насны харьцаа, байрлал, араг ясны ижил төстэй бөгөөд ялгаатай байдал зэрэг нь үнэ цэнтэй мэдээлэл болох юм. Шинжлэх ухааны нэн үнэ цэнтэй олдвор. Музейд хосгүй үнэт олдвор болох өндөр магадлалтай.

4. One partially prepared Gallimimus skeleton (the “Prepped Gallimimus”);
Нэг ширхэг хагас боловсруулсан Галлимимусын хэсэгчилсэн хэлхээ яс;
Тайлбар: Музейн нэн үнэ цэнтэй үзмэр болно. Жинхэнэ “монгол баялаг” мөн.


5.One unprepared partial Gallimimus skeleton without a head (the “Unprepped Gallimimus”);
Нэг ширхэг боловсруулаагүй Галлимимусын толгойгүй, хагас хэлхээ яс;
Тайлбар: Галлилимус нь маш нарийхан урт биетэй, түүнчлэн янз бүрийн хэмжээтэй учир, олон хэмжээ, насаар нь бага зайд зэрэгцүүлэн байрлуулж нэг танхимд “сүргээр нь” үзүүлж болох нэн сонирхолтой үзмэр юм. Олон Галлилимус нэг дор сүргээрээ байрлахад музейн үнэ цэн төдийчинээ өснө.

6. One unprepared Pachycephalosaur skull and partial skeleton;
Нэг ширхэг боловсруулаагүй Пакисефалозаврын гавлын яс болон хагас хэлхээ яс;
Тайлбар: Пакисефалозавр нь Монгол, АНУ-д олддог. Түүний хамгийн онцлог шинж нь гавлын ясны ар дагз хавийн бүтэц бөгөөд зузаан товруутай гавалтай учир “лагс толгойт гүрвэл” гэдэг утгатай энэ нэрийг авчээ. Пакисефалозавр нь бүтнээрээ бараг олдоогүй учир одоо хүртэл эрдэмтдийн хамгийн их сонирхдог зүйл байсаар байна. Түүнийг ямар идшээр хооллож байсан, яг ямар хэмжээний биетэй гэдгийг ч сайн тогтоогоогүй. Иймээс цэвэрлээгүй араг яс олдож байгаа нь шинжлэх ухааны нэн үнэ цэнтэй ховор олдвор болох юм. Энэ пакисефалозаврыг цэвэрлэх явцад шинжлэх ухаанд цоо шинэ нээлт болох мэдээлэл гарч ирэх магадлалтай. Урьд өмнө хаана ч хэний ч нээж байгаагүй ясны хэсгүүд илрэх боломжтой юм. Шинжлэх ухааны болон музейн талаасаа хосгүй үнэт олдворт тооцогдоно.


7.One prepared Ankylosaurus skull;
Нэг ширхэг боловсруулсан Анкилозаврын гавлын яс;
Тайлбар: Энэ бол хосгүй үнэтэй олдвор мөн. Анкилозавр нь гадуураа хуягтай, сүүлэндээ лантуу мэт том бул үзүүртэй, хүнд жинтэй намхан урт үлэг гүрвэл юм. Энэ үлэг гүрвэл матар шиг эрээн цоохор арьсны бүтэцтэй, хуягтайгаараа маш алдартай. Шинжлэх ухаанд болон музейд хосгүй үнэт, нэн ховор олдворт тооцогдоно. Анкилозавр нь Монголоос гадна АНУ-д олддог.

8.One unprepared Ankylosaurus skeleton with a damaged head;
Нэг ширхэг жижиг, боловсруулаагүй Анкилозаврын гэмтсэн гавалтай хэлхээ араг яс;
Тайлбар: Анкилозаврын бүтэн араг яс олдох нь туйлын ховор бөгөөд түүний сүүл, нуруу, хөлний хэсгүүд гэмтээгүй байгаа нь уг олдворыг нэн үнэ цэнтэй болгож байна. Араг ясны гэмтлийг эвлүүлж болох хэмжээний мэдээлэл өмнөх олдворуудаас гарч ирэх боломжтой. Шинжлэх ухаанд болон музейд хосгүй үнэт, нэн ховор олдворт тооцогдоно.

9. One partial Ankylosaurus skeleton without a head;
Нэг ширхэг боловсруулаагүй Анкилозаврын гавлын хэсэггүй биеийн хагас хэлхээ яс;
Тайлбар: Анкилозаврын биеийн бүх хэсэг сонирхолтой байдаг. Ялангуяа нуруу, хүзүү, сүүл. Энэ араг яс нь музейн үнэ цэнтэй үзмэр болно.

10. One partial unprepared Saurolophus anguistirostris (Hadrosaur) skull
Хагас цэвэрлэсэн Завролоф ангустирострис (Хадрозавр)-ын гавлын яс;

Тайлбар: “Нугасан хошуут” гэгддэг өвсөн тэжээлт, аварга биет Хадрозавр нь үлэг гүрвэл олддог бүх орноос олдож байсан гэдгээрээ хамгийн түгээмэл тархацтай үлэг гүрвэлийн тоонд багтдаг. Гэхдээ Хадрозавр нь бүхэл бүтэн “нугасан хошуут, урт сүүлт, түнтгэр урт биет” үлэг гүрвэлийн ангилалынх нь ерөнхий нэр учир тэдгээрийн гавлын ясны олдвор бүр нь өөр өөр хувьслын шинж чанарыг агуулдаг. Иймээс Хадрозаврын гавлын ясны хошууны хэсэг, толгойны орой гэх мэт үнэ цэнэтэй хэсгүүд нь эрдэмтдийн сонирхолыг байнга татаж байна. Энэ гавлын яс нэн үнэ цэнтэй олдвор байх магадлалтай.

11.One partial prepared Saurolophus angustirostris (Hadrosaur) tail;
Завролоф буюу Хадрозаврын сүүлний хэсэг, хагас цэвэрлэсэн

Тайлбар: Хадрозаврын сүүл нь алдартай. Учир нь Тарбазавр, Галлилимус гэх мэт хойт хоёр хөл дээрээ явдаг динозаврын сүүл нь уян хатан хөдлөхөөр зохицсон байдаг бол Хадрозаврын сүүл нь чигээрээ хойшоо тогтсон хөдөлгөөн багатай, уян биш сүүлтэй. Ийм сүүлний хэсгийг үндэслээд түүний урт, өндөр, насны байдлыг тогтоож болох бөгөөд шинжлэх ухааны үнэ цэнтэй олдворт тооцогдоно. Хадрозавр нь 7-10 метр урттай.

12.One unprepared Protoceratops skeleton;
- Цэвэрлээгүй Процератопсын нэг араг яс

Тайлбар: Процератопс бол зөвхөн Монголд олдсон, 1-2 метр урттай намхан биетэй, толгойныхоо оройгоос ар тийш сунасан далбагар битүү эвэртэй үлэг гүрвэл юм. Анх түүнийг 1922 онд АНУ-ын Байгалийн түүхийн музейн Рой Чапман Эндрюсийн удирдсан экспедици Монголын говиос олсон бөгөөд “толгойдоо эвэртэй амьтдын анхдагч нь” гэсэн утгатай латин нэр өгснөөр Процератопс болжээ. Процератопс ховор олддог учир олон янзын хэмжээтэй олдох, нэг олдвороос бусад олдворт гарч ирж байгаагүй ясны хэсэг нь олдох бүрт шинжлэх ухаанд шинэ ололт болдог. Цэвэрлээгүй Процератопсыг Монголын эрдэмтэд цэвэрлэх боломж гарвал шинжлэх ухаанд чухал олон мэдээллийг түрүүлж олж илрүүлэх боломжтой. Шинжлэх ухааны болон, соёлын өвийн нэн ховор үнэ цэнэтэй олдворт тооцогдоно.

13.Three partially prepared and restored partial Protoceratops skulls;
Хагас цэвэрлэж сэргээсэн Процератопсын гавлын ясны гурван хэсэг зүйл.

Тайлбар: Процератопсын хамгийн сонирхолтой хэсэг болох гавлын ясны олдвор нь хэзээд онц чухал, хосгүй үнэт өв байдаг. Тэр тусмаа, хэрэв энэ нь гурван өөр гавлын яс бол бүр ч чухал өв болох юм. Процератопс Монголоос өөр газарт олддоггүй учир их сонирхолтой, алдартай зүйл.

14. One restored composite “Egg Nest” display piece made of composite dinosaur egg fossils;
- Үлэг гүрвэлийн өндөгний янз бүрийн олдворуудаас бүтээсэн “Өндөгний үүр” бүрэн хэмжээний сэргээсэн үзмэр.

Тайлбар: 1920-оод онд АНУ-ын алдарт Рой Чапман Андрюсын экспедици анх Монголд үлэг гүрвэлийн өндөг олж, үлэг гүрвэл өндөглөдөг байжээ гэсэн нээлтийг шинжлэх ухаанд хийж байсан. Түүнээс хойш Хятад, Африкийн орнууд, Энэтхэг, Европын орнууд, АНУ гэх мэт олон газраас өндөг олдсон. Монголоос олдсон өндөг нь тухайн өндөгийг чулуужуулсан шавраас шалтгаалан олон янзын өнгөтэй байх ба, аль үлэг гүрвэлийнх гэдгээсээ хамаарч өөр өөр хэлбэртэй байна. Ийм учраас өндөгний үүр хийхдээ нэг төрлийн, нэг газраас олдсон өндөгнөөс л хийх боломжтой юм. Өндөгний үүрэн дэх өндөгнүүд нь байгаль дээр яг нэг үүрнээс олдоогүй ч гэсэн ойр ойрхон байрлаж байсан нэг төрлийн үлэг гүрвэлийн өндөг байх нь зайлшгүй юм. Ийм учраас хууль бусаар ийн өндөгний үүр босгох нь шинжлэх ухаанд хэрэгтэй маш олон мэдээллийг бүдгэрүүлж байна. “үүрнүүд хэр зэрэг ойр байсан бол”, “хэдэн үүрний өндгийг нийлүүлж хийв” гэх мэт мэдээллүүд алдагдаж байгаа юм. Гэхдээ музейн үзмэрийн хувьд нэн ховор, хосгүй үнэт үзмэрт багтана. Аль ч музейд өндөгийг үүртэй нь байрлуулахад хамгийн үнэ цэнтэй үзмэрийн тоонд зүй ёсоор ордог.

15.Three small lizards (unprepared);
Гурван ширхэг жижиг гүрвэлийн цэвэрлээгүй, чулуужсан араг яс

Тайлбар: Шинжлэх ухааны шинэ мэдээлэл агуулж байх магадлалтай үнэ цэнтэй олдвор. Ерөнхийд нь жижиг үлэг гүрвэлийг “гүрвэл” гэх боловч дэлхийд алдартай жижиг үлэг гүрвэлүүд олон байдаг. Үүний нэг нь Монголоос хараахан олдоогүй, Хятадаас олдож шуугиан дэгдээгээд байгаа “өдтэй” гүрвэлүүд юм. Эдгээр нь шувууны анхдагч зүйл байсан гэдгээрээ шинжлэх ухааны хамгийн сонирхолтой олдвор болоод байгаа. Иймээс бэлтгээгүй гурван жижиг гүрвэлийг монголын эрдэмтэд судалж ямар зүйл болохыг нь тогтоох шаардлагатай. “Юу ч гарч ирж мэднэ” гэдэг утгаараа маш сонирхолтой олдвор юм. Мөн аливаа олдвор олуулаа нэг дор олдоход заавал онц чухал мэдээлэл тэдний дундаас гарч ирдэг. Гурван араг яс нэг дор байх нь ховор тул хэрэв эдгээр араг яс нэг дороос олдсон бол нэн чухал, магадгүй хосгүй үнэт олдворт тооцогдоно.

16.Two small turtles (unprepared);
Хоёр жижиг яст мэлхийн цэвэрлээгүй араг яс.

Тайлбар: Монголоос олддог далайн амьтдын араг яс нэн ховор, хосгүй үнэтэйд тооцогддог. Цэвэрлээгүй учраас шинжлэх ухаанд чухал шинэ мэдээллийг агуулсан хэвээр байгаа гэж үзэж байна. Маш чухал олдвор.

17. One partial unidentified very small dinosaur skeleton (unprepared); Various unidentified dinosaur bones and pieces
Нэг ширхэг боловсруулаагүй, тодорхойгүй, маш жижиг динозаврын хэсэг; Олон төрлийн, тодорхойгүй динозаврын яснууд болон хэсгүүд;

Тайлбар: Цэвэрлээгүй, танигдаагүй үлэг гүрвэл учраас шинжлэх ухаанд нэн үнэ цэнтэй мэдээлэл агуулсан байх магадлалтай. Зайлшгүй судлах шаардлагатай онц сонирхолтой олдвор.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш