Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдаж, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж, 181 гишүүн 100 хувь дэмжсэнээр нэр дэвшүүлэхээр боллоо.
Тус намынхан Монгол Улсын хөгжил, амьдралд томоохон алхам хийж, хэрэгжүүлсэн учир одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд дэмжиж ажиллана гэж шийдвэрлэжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл, өөрчлөлтийг хийж байгаа. Ийм цаг үед ардчилсан Ерөнхийлөгч урьд өмнөхөөсөө илүү их хэрэгцээтэй гэдгийг манай нам сануулж хэлж байна. Ер нь сүүлийн 23 жилийн хугацаанд авлигад идэгдсэн улс орныг аварч, ардчилал нь сөгдөж байсан үеийн Монголоо төлөөлж, шударга ёсыг тогтоож ирсэн. Шударга ёсыг тогтоож болдог гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч маань шударгаар харуулж чадсан юм. Тийм учраас шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх тохироо бүрдсэн энэ үед ардчилсан Ерөнхийлөгч нэн түрүүнд шаардлагатай гэдгийг дахин хэлье" гэлээ.Түүнчлэн "Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтооё, өөрчлөлт, шинэчлэлийг хийе гэсэн ийм сэтгэл зүрхтэй хүн. ҮЗХ-ны гишүүдийн итгэл үнэмшил нэгдэж, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийг дэмжсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МҮАН-аас М.Энхсайхан нэр дэвших нь тодорхой боллоо.