С.Ганбаатар гишүүн ЗГ-т шаардлага хүргүүлнэ
2013/05/08
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр зэхээд байгаа аж. Монголын Засгийн газар "Оюутолгой" компанийн удирдлагуудтай удаа дараа уулзсан ч энэ тухай мэдээлэл нь хаалттай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр талын хэлэлцээрийн үйл явц, үр дүн олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна.Хэвлэлийн бага хурал 11.00 цагт Төрийн ордонд, С.Ганбаатар гишүүний ажлын өрөөнд болох юм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.