Хятад улсад Н7N9 шувууны ханиадаар нас барагсдын тоо 31 хүрээд байна. Харин халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо 129 хүрээд байгаа тухай өнөөдөр БНХАУ-ын эрүүл мэнд, гэр бүлийн төлөвлөлтийн комиссмэдээллээ. Өнгөрсөн пүрэв гаригаас тус улсад эл өвчнөөр дөрвөн хүн нас бараад байна. Хоёр өвчтөн Зянсу мужид, Жэнзян болон Анхой мужуудад тус бүр нэг өвчтөн нас баржээ. Комиссийн мэдээлэлд үүнээс өөр ямар нэгэн зүйлийг дурдаагүй аж.
Энэхүү аюултай халдвар нь анх энэ оны 3-р сард илэрсэн байна. Халдвар авагсдын ихэнх нь БНХАУ-ын зүүн хэсэгт байхад, нэг хүн Хятадын эх газрын Тайваньд амьдарч байжээ. Н7N9 халдвар нь тухайн цагтаа хэлбэрээ сольж, хүнээс хүнд хялбархан дамжиж магадгүй юм гэж шинжээчид үзэж байна. Энэ нь тахалд хүргэж мэдэх юм. Гэтэл ДЭМБ-аас эл өвчний халдварыг хүнээс хүнд шилжсэн тохиолдол одоо болтол үгүй гэж мэдэгдэж байна.