Гэрийн эзэгтэй нар гал тогооны өрөөндөө ихэнх цагаа өнгөрүүлдэг нь ёс. Ирсэн зочид ч гал тогооны өрөө рүү зүглэх нь бий. Айл гэрийн амин чухал яриа, найз бүсгүйчүүдийн нууцхан шивнээ гал тогооны өрөөнд л болж өнгөрдөг. Хүүхнүүд хааяа ярьж суугаад ганц нэг шил вино, лааз пиво мэтийг уухад хүрвэл гал зуухны өрөөг л сонгодог. Тийм болохоор гал тогооны өрөө тав тухтай, бас сэтгэлд дулаахан тохилог байх ёстой.
Гал тогооны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ?
-Гал тогооны өрөө нь юуны өмнө гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг хөнгөвчлөх талаас нь бодолцсон байх ёстой.
-Гал тогооны өрөөний гол хэрэглэл болох сав суулга, халбага сэрээ, данх, гампанз мод, хутга заазуур гэх мэтийн зүйлийг авч хэрэглэхэд ойр дөхөм байрлуулна.
-Гал тогооны өрөөг чимдэг нэг зүйл бол аяга таваг, сав суулга нь хүний нүд булаахуйц шинэлэг, өнгө үзэмжтэй байхад оршино.
-Гал тогооны өрөөнд угаалгын нунтаг, саван, цэвэрлэгч шингэн, үнэр дарагч, хогийн сав гэх мэтийг байлгах нь зохимжтой бус.
-Гал тогоо жижиг авсаархан бол өлгөдөг жижиг шкаф, эвхдэг ширээ, сандал байвал илүү саруулхан харагдана.
-Гал тогооны өрөөнд өндрийг тохируулдаг шат сандал заавал байх хэрэгтэй.
-Гал тогооны өрөөний тавилга болон хана туурга нь тод гэгээн өнгөтэй байвал сэтгэлд нийцтэй байдаг.
-Гал тогооны өрөөний хана нь цайвар, гэгээлэг эсвэл шардуу байвал зүгээр.
-Гал тогооны хөшиг нь өрөөний өнгө төрхийг эрс өөрчлөхүйц байх ёстой.
-Гал тогооны өрөөний салхивчийг нээхэд хүндрэлтэй байдаг тул тюль байх шаардлагагүй.
-Гал тогооны хөшиг цэцэг навч алагласан, хээ хуартай үзэмжтэй байх естой.
-Гал тогооны өрөөний хулдаас тавилгатайгаа зохицсон байвал зүгээр.
-Гал тогооны хөшиг урт, богино ямар ч байж болно.
-Гал тогооны өрөөний цонхон дээр цэцэг тавих бол хөшигний өнгөнөөс ялгарахгүй байвал үзэмжтэй харагдана.
-Гал тогооны сав суулга, аяга тавагны өнгө нь бусад зүйлүүдтэйгээ зохицож байвал аятайхан харагддаг.