Хятад улс АНУ-ын засаг захиргааны гадаад бодлогын тухай мэдээллийг олж авах зорилгоор кибер тагнуулыг өргөн ашиглаж байна гэж АНУ-ын БХЯ-аас өнгөрсөн даваа гаригт гаргасан илтгэлд өгүүлжээ. 2012 онд Хятад улс нь АНУ-ын засгийн газрын нилээд хэдэн байгууллагуудын компьютерын сүлжээнд хакерын компанийг нэвтрүүлэх оролдлогууд хийсэн. Хятад америкийн дипломат алба, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг салбаруудын мэдээллийг авах гэж компьютерын сүлжээг ашигласан. Түүнчлэн Хятад нь цэргийн шинэ технологийг олж авч, импортын зэвсгийн хараат байдлыг бууруулах гэж аж үйлдвэрийн тагнуулыг ашиглаж байна гэж Пентагоны илтгэлд дурджээ. 3-р сард Бээжин цэргийн зардлаа нэмэгдүүлж 114 тэрбум ам.долл. хүргэсэн тухайгаа зарласан. Гэтэл Пентагоны мэдээгээр, Хятад улсын цэргийн төсөв 2012 онд 135-215 тэрбум ам.доллар байжээ.