АН-ын ҮЗХ өчигдөр хуралдаж, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. ҮЗХ-ны гишүүд 100 хувийн саналаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал өгсөн. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байгаа юм. Тиймээс АН-ынхан өнөөдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт хуралдаж, Ц.Элбэгдоржид батламжийг нь гардуулах юм байна.