logo
Эрчүүдийг уучил

Эрчүүдийг уучил

2013/05/08

Монголын тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн анхны тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан “Эмоци” продакшныг байгуулаад байгаа юм. 20 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн захирал нь жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, дэд захирал нь С.Тэмүүжин буюу Тэмка аж. Тэд анхны тоглолтоо “Эрчүүдийг уучил” хэмээжээ. Тоглолт энэ сарын 10-наас эхлэн Тусгаар тогтнолын ордонд болох юм. Анхны тоглолтод Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир, дуучин “Хатариш” Мино буюу Т.Номин, Ж.Мөнгөнсүх нарын уран бүтээлчид хамтран тоглох ажээ. Хошин урлагийн залуусын эмоцийг мэдрэхэд хэдхэн хоног үлдлээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш