Дуучин Бейонсег жирэмсэн гэж барууны шар хэвлэлээр мэдээлж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Лондон хотын 02 Arena төвд тоглолтоо хийсэн дуучин бүсгүйг хоёр сартай жирэмсэн гэж MediaTakeOut сайтад бичсэн аж. Бейонсе хөх өнгийн бариу комбинзон өмссөн учраас гэдэс нь их л тод харагдсан гэнэ. Түүнчлэн дуучин бүсгүй даваа гарагт “Good Morning America” шоуд оролцох үедээ “Дахиад хүүхэдтэй болохыг хүсэж байгаа” хэмээн хэлсэн байна. “Би охиноо эрүүл саруул өсөж, сайхан амьдраасай гэж боддог. Охинд минь дүү хэрэгтэй. Ээж гэдэг их хариуцлагатай ажил шүү” гэж Бейонсе ярьсан аж.