logo
 МИАТ ХК шинэ “Боинг 767-300ER” онгоцоо энэ сарын 15-нд хүлээж авна

МИАТ ХК шинэ “Боинг 767-300ER” онгоцоо энэ сарын 15-нд хүлээж авна

2013/05/08

МИАТ ХК шинэ “Боинг 767-300ER” онгоцоо энэ сарын 15-нд хүлээн авах гэж байна. Хуучин дарга нар нь авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон тус компани бүтэц, зохион байгуулалтандаа нилээдгүй шинэчлэл хийж байгаа билээ. МИАТ компани хамгийн сүүлд нислэгийн чадавхи, хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар Монгол руу чиглэх агаарын замын зорчих хөдөлгөөнийг идэвхижүүлэх, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гарцуудыг хараад байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр МИАТ компанид шинэ онгоц худалдан авах тухай гэрээг “Боинг” компанитай байгуулсан.
  Гэрээ ёсоор “Боинг” компани Монголын захиалсан “Боинг 767-300 ER” онгоцыг  энэ сарын 15-нд нийлүүлэх гэж байна. Уг онгоцыг худалдан авах хөрөнгийг бондын хөрөнгөөс гаргах юм. МИАТ компани харин бондын хөрөнгөөс авсан мөнгөө эргүүлэн төлөх нөхцөлтэй байгаа. “Боинг 767-300 ER” онгоцыг алсын зайн нислэгт ашиглах юм. Үүнээс гадна Монгол Улс “Боинг 767-800” загварын хоёр онгоцыг 2016 оны нэг ба хоёрдугаар улиралд багтаан авах ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш