logo
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэнэтийн шалгалт хийхээр болжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэнэтийн шалгалт хийхээр болжээ

2013/05/08

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар өнөөдөр 14.00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэнэтийн шалгалт хийхээр болжээ. Учир нь олон эцэг эхчүүдээс хүүхдийн эмнэлгүүдэд хүнд суртал их байгааг, тангараг өргөсөн эмч нар өвчтөнүүдтэй хүндэтгэлтэй харьцдаггүй талаар гомдол ихээр ирэх болсон гэнэ. Мөн Засгийн газрын 1111 төвд үүнтэй холбоотой элдэв гомдол тасрахгүй байгаа аж. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар газар дээр нь очиж байдалтай нь танилцаж, эмчид үзүүлэхээр дугаарлаж буй иргэдтэй уулзан, эмч сувилагч нартай ярилцах юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш