Маргааш Аугаа их Эх орны ялалтын баярын өдөр. Дайны хүндийг нуруундаа үүрч, 20 гаруй сая хүнийхээ амиар ялсан Оросын ард түмэн энэ өдөртөө бэлтгэж байна. Баярын хамгийн том арга хэмжээ Ялалтын баярын парад маргааш Улаан талбайд болно. Баярын парадад 11 мянга гаруй цэргийн албан хаагч оролцохоос гадна өнгөрсөн хоёр жил завсарласан Нахимов, Суворовын цэргийн сургуулийн сонсогч багачууд оролцоно. Мөн Аксайн казах корпусын сургуулийн сонсогчид ч оролцох юм байна. Улаан талбайгаар оросын зэвсэгт хүчний сор болсон 100 гаруй техник, пуужин явж өнгөрсний дараа 68 нэгж онгоц, нисдэг тэрэг цэргийн нисэх хүчний сүр хүчийг үзүүлэн нисч өнгөрнө. 800 хөгжимчний бүрэлдэхүүнтэй цэргийн үлээвэр найрал хөгжим, ая дан тааруулах энэ сүрт парадын үзэгчдийн индэрт хамгийн хүндтэй зочид нь мэдээж эх орны дайны ахмад дайчид байх болно.