logo
Г.Ганхуяг 230 метрийн өндөрөөс үсэрчээ

Г.Ганхуяг 230 метрийн өндөрөөс үсэрчээ

2013/05/08

Монгол Улсын харцага Г.Ганхуяг 230 метрийн өндөрөөс үсэрчээ. Тэрбээр Макаогийн телевизийн цамхагаас үсэрч өөрийнхөө хийж үзэхийг хүсч явсан нэгэн мөрөөдлөө гүйцэлдүүлжээ.Харцага өөрийн цахим хуудаснаа үсэрч буй бичлэгээ байршуулсан төдийгүй “Айгаагүй юу” гэсэн асуултад их гайхсан янзтай, нухацтай хариулсан байна. Тэрбээр “Айна гэж яахыг хэлдэг юм бэ. Би лав энэнээс үсрэхдээ айж амжаагүй. Би ганцхан гэр бүл, үр хүүхэд, ээж, эгч дүүгээ гэмтэж бэртэх вий, өвдөж зовох вий л гэж айдаг. Хүн үхэхэд бэлэн амьдрах хэрэгтэй, хэзээ ч үхэж болно. Тэгэхэд араасаа энэ намайг дээрэлхдэг байсан, зүв зүгээр байхад зодсон. Надад тэдэн төгрөгний өртөй энэ тэр гэж муу хэлүүлэхгүйгээр өөртөө сайхан амьдраад дуусвал зүгээр...” хэмээн зөвлөжээ.Мөн “Би одоогоор үхэхэд бэлэн байгаа учраас дуртай, сонирхсон зүйлээ дураараа хийж явна.” Гэж их л бахархангуй бичсэн байв.

 

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш