Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Уг хурлаар уранаас болж тугал үхсэн асуудлыг хэлэлцэж байна. Энэ асуудалд дүгнэлт гаргах гэж 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 100 сая гаруй төгрөг зарцуулжээ. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлж байна. Өнөөдрийн байнгын хорооны хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
-“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл.