" MiXX хамтлагийн цаашдын хувь заяа одоо охидын нуруун дээр үлджээ. 25 дугаар суваг телевизийн “Making the band” проектын хамгийн отгон MiXX хамтлаг багагүй хугацаанд нам жим болсон, түүний шалтгаан нь хамтлагийн залуучуудтай холбоотой боллоо" гэх мэдээллийг тус хамтлагын залуус хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тэд энэхүү мэдээлэл цацагдаж эхэлсэнээс хойш өөрсдийн "Face" хуудаснаа "Манай хамтлаг тараагүй харин ч олон шинэ уран бүтээл дээр ажиллаж байна" гэжээ.