logo
Л.Болд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа

Л.Болд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа

2013/05/08

Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад нь хариулт өглөө. Тэрээр хурлын эхэнд  “Монгол Улс өнөөдрийн байдлаар 39 оронтой дипломат харилцаатай байна. Эдгээр орнуудаас БНСУ, Япон, Чех зэрэг оронд монголчууд хамгийн олноороо ажиллаж, амьдарч буй.  Гадаад харилцаа өргөжихийн хэрээр монголчуудын гадаад руу зорих урсгал өсөн нэмэгдсэн төдийгүй гадаадаас ирэх иргэдийн тоо ч нэмэгдсэн. Энэ нь нэг талдаа эерэг зүйл боловч сөрөг үр дагавар бас дагуулдаг. Гэхдээ Гадаад харилцааны яам гадаад оронд амьдарч байгаа иргэн бүрийн эрх ашгийг хамгаалж ажиллахын төлөө чармайж байгаа”  гэв. Харин хурлын төгсгөлд  “Жил бүр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог. Маш томоохон бизнес, улс  төрийн төлөөлөл оролцдог томоохон хурал Швейцарийн Даос хотод болдог билээ.  Жилдээ нэгээс хоёр улс  оронд энэхүү бүс нутгийн тусгайлсан хурал болдог. Тэгвэл энэ жил Монгол, Япон улсад тусгайлсан уулзалтыг хийхээр болсон. Өнгөрсөн онд ОХУ-д хийж байсан. Энэ уулзалт бол мана улсын хувьд маш чухал хурал юм. Даосын хурал үр дүн нь нээлтэй, олон түмний анхаарлыг татдаг ч оролцогчдын хувьд дэлхийн улс төрийн болон бизнесийн лидерүүд оролцдог ” хэмээн тус хурлын онцлогийн танилцуулсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш