Өнөөдөр “Буянт-Ухаа” дахь Спортын цогцолборт Ардчилсан намын их хурал эхэлж байна. Ардчилсан намын тавдугаар их хуралд олон гишүүд оролцох бөгөөд зарим төлөлөөлөгч нар цахим хэлбэрээр оролцох юм байна. Өчигдөр АН-ын ҮЗХ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан бөгөөд Ардчилсан намын хуралдаанууд 21 аймагт зэрэг эхэлж, онлайнаар холбогдон , 7000 гаруй гишүүд цуглаж, их хуралд оролцох ажээ.