Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Монголын тал БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталсаар ирснийг онцлов. Тэрээр Төрийн зөвлөлийн гишүүний хувиар хийж буй анхны айлчлалаа манай улсаас эхэлж байгаа нь Хятадын шинэ удирдлага, Засгийн газар хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байна гээд, энэхүү айлчлалаар стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Монгол Улс бол манай улсын найрсаг хөрш орон, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа амжилттай хөгжсөөр Хятад-Монголын хооронд стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан. Хятадын тал Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи илэрхийллээ.