logo
Сонгуульд санал авах асуудлаар видео хурал хийв

Сонгуульд санал авах асуудлаар видео хурал хийв

2013/05/09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс цахим хурал-уулзалтыг (видеоконференц) 5 дугаар сарын 7-нд ГХЯ-нд зохион байгуулав.

Цахим хурал-уулзалтад гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболд, комиссын гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж зэрэг албаны хүн оролцож,  Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссын дарга, гишүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах, гадаадад суугаа иргэдийн сонгох эрхээ эдлэх бүхий л боломжийг бүрдүүлэх талаар мэдээлэл хийж, арга зүйн зөвлөгөө өгч, тэдний сонирхсон асуултад хариулав.

Энэхүү арга хэмжээ нь гадаад харилцааны системийн хэмжээнд гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай анх удаа цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож, хурал-уулзалт зохион байгуулснаараа онцлог үйл явдал байв.   
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш