logo
Батлан хамгаалахын сайд ЕАБ-ын захиралуудыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд ЕАБ-ын захиралуудыг хүлээн авч уулзав

2013/05/09
Жорж Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдал судлалын төвийн захирал, дэслэгч генерал Кэйт Дэйтон, орлогч захирал, хошууч генерал  Херман Вахтер нар Гадаад харилцааны яамны урилгаар Монголд айлчилж байгаа билээ. Өнөөдөр эрхэм зочдын хүсэлтээр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэднийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын төрийн албан хаагчид тэр дундаа  батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүдийг АНУ, Ази-Номхон далайн орнуудын хийгээд Европын аюулгүй байдлын төвийн сургалтад хамруулан мэргэшүүлэх, мөн Монголын мэргэжилтнүүдийг тус төвүүдэд урьж багшлуулах талаар харилцан ярилцлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш