logo
Тарбозавр батаарын баглаа боодлын ажил эхэллээ

Тарбозавр батаарын баглаа боодлын ажил эхэллээ

2013/05/09
Өнөөдөр Монголын тал Т-батаарыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газрын агуулахаас Нью-Йоркийн Сурраундарт компаний байр руу ачуулж баглаа боодлын ажлыг албан ёсоор эхлүүлжээ.
     Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэг нарийн материалын баглаа боодлоор мэргэшсэн, тусгай хамгаалалттай агуулах бүхий хувийн компани бөгөөд энэхүү компаниар АНУ-ын томоохон музей болон төрийн байгууллагууд тогтмол үйлчлүүлдэг байна.
      Сурраундарт компани Т-батаарын баглаа боодлыг 5 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар өндөр ачаалалтай ажиллаж байна. Баглаа боодлын ажлын явц, тээвэрлэлтийн үед Т-батаарыг Бодь Интернэшнл компани хариуцан ажиллаж байгаа юм.
     Сурраундарт баглааг хийж дуусмагц Т-батаарыг Туушин компани хүлээн авч Монгол руу тээвэрлэх бичиг баримтыг бүрдүүлж эхлэх юм. Харин Туушин компаний байнгын хамтрагч Кореан Эйр компани Т-батаарыг үнэ төлбөргүй тээвэрлэх болно гэдгээ нэгэнт зарлаад байгаа билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш