Чукча эр хотод ирээд гэр рүүгээ захидал бичиж байна гэнэ. “Сайн байна уу, ах аа. Бид сайн явж хүрлээ. Бидний хөлсөлсөн байр бүр угаалгын машинтай гээд боддоо. Гэхдээ нэг л сонин ажиллаад байдаг юм билээ. Өчигдөр би хиртэй хувцсаа угаалгын машинд хийгээд кнопыг нь дартал ус шажигнан хөөсөрч байснаа хувцас нэг нүх рүү ороод алга болчихсон. Эндэхийн цаг агаар сайхан юм. Сүүлийн долоо хоногт бороо хоёрхон удаа орсон. Эхний удаад бороо гурван өдөр орсон. Хоёр дахь удаад бороо дөрвөн өдөр орсон. Эхнэр маань удахгүй амаржина. Харин хүү, охины аль нь болохыг мэдэхгүй байгаа болохоор чамайг авга эсвэл нагацын аль нь болохыг мэдэхгүй байна. Хүндэтгэн ёсолсон дүү чинь. Танд хэдэн төгрөг явуулах гэтэл дугтуугаа наачихсан болохоор захидал дотроо хийх боломжгүй болчихлоо. Дараагийн захидлаараа явууламз”.