logo
Энэ онд 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчилнэ

Энэ онд 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчилнэ

2013/05/09
Энэ онд Улаанбаатар хотод шинээр барих болон өргөтгөн шинэчлэх замын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Энэ онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 160 орчим тэрбум төгрөгийн 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийнэ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан хөрөнгө оруулалтын ажлуудын тендерт Нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах  бөгөөд 10 сарын 31 гэхэд төлөвлөгөөт замын ажлуудыг дуусгана. Авто замын ажлыг хийхдээ ус зайлуулах байгууламжийг давхар шийдэхэд онцгой анхаарч байгаа” гэдгийг онцлон хэллээ. Мөн автозамын траст байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажилд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Үүнээс шалтгаалан замын ажил хойшлох, удаашрах магадлалтай байдаг учир нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө газраа чөлөөлж өгөхийг иргэдээсээ  хүсч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 3 байршилд замын ажил эхэлж, зам хаасан байгаа бөгөөд цаашид ажил нь эхэлсэн замуудыг тодорхой хугацаагаар хаана. Энэ үеэр автозамын ачаалал багагүй нэмэгддэг учраас иргэд аль болох бүтээн байгуулалтын ажлыг хүндэтгэн, уур бухимдалгүйгээр ажлаа амжуулахыг уриаллаа.




















АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш