Япон-бразилийн хамтарсан эрдэмтдийн баг жолоодлоготой "Батискафа -Синкай 6500” төхөөрөмжийн тусламжтайгаар Атлантын далайн ёроолоос живсэн эх газрын ул мөрийг олжээ. Далайн түвшингээс 900 метрийн гүнд эрэг байхыг нээжээ. Эндхийн газрыг шинжилж үзэхэд геодезийн шинжилгээгээр эх газрын үүсэл гаралтай гранит, кварц илэрчээ. Эрдэмтэдийн дүгнэлтээр, далайн ёроол нь эх газрын маш том хэсэг байгаа бөгөөд өргөн нь 1 мянган км аж. Эрдэмтэд энэхүү газрыг нь хэдэн арван сая жилийн өмнө живсэн газар гэж үзэж байна. Далайн ёроол дахь энэ газрыг ирээдүйд илүү нарийн судлан үзэх юм. Харин одоо энэхүү эх газрыг живсэн Атлантидагийн домогтой шууд холбон үзэх зоригтой таамгууд бий болоод байна. Одоогийн байдлаар эрдэмтэд тэндээс эртний соёл иргэншлийн болон хүн байсны ямарч ул мөр олж чадаагүй байна.