МАХН-ын удаан хүлээсэн Бага чуулган өнөөдөр болно. Чуулганаар МАХН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх тул ард иргэдийн анхаарлын төвд байсаар байна. Энэ удаагийн сонгуульд МАХН бие дааж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч зарим нэр дэвшигчдийн нэр яригдаж байгаа юм. Үүнд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын нэр багтаж байгаа аж.