АТГ-ын халагдсан ажилчид ажилдаа эргэж орохоос гадна цалингаа нөхөн олгож авахаар болжээ
2013/05/09
АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажлаа хүлээж авсныхаа дараахан бүтцийн өөрчлөлт хийн 20 гаруй хүнийг ажлаас нь халсан гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан билээ. Халагдсан хүмүүсээс тус газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Н.Батзогсох, мөрдөн байцаагч Одхүү, Шидэн-Иш, Батбаатар нар ажлаас үндэслэлгүйгээр халлаа гэсэн гомдлыг Төрийн албаны зөвлөл болоод Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байсан юм. Уг гомдлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцээд дээрх хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэсэн дүгнэлт гаргасан бол Захиргааны хэргийн шүүх ч үүнийг бататгаж өгсөн. Шүүхээс мөрдөн байцаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн үзэж, тэднийг албанд нь эргүүлэн авах, цалинг нь нөхөн олгох шийдвэрийг гаргасан байна. АТГ-ын удирдлагууд ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, мөрдөн байцаагчдыг ажилд нь эргүүлэн авч, цалинг нь нөхөн олгохоор болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.