logo
Орхон аймаг эко орон сууцны хороололтой болно

Орхон аймаг эко орон сууцны хороололтой болно

2013/05/09

Нийслэлийн гэр хорооллын иргэдийг амины орон сууцаар хангах, дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа билээ. Цаашид ганцхан нийслэлд гэлтгүй  орон нутагт ч энэ ажлын эхлэл тавигдах гэнэ. 200 айлын эко орон сууцны хорооллын инженерийн байгууламжын шавыг Орхончууд тавьлаа. Урин цаг ирж орон даяар бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан зам гүүр, барилга байгууламж, газар тариалан гээд улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйд тус нэмэр болохуйц томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Түүний нэг жишээ бол Орхон аймагт эхэлж байгаа Эко орон сууцны хороолол барих ажил юм. Орхон аймгийн тухайд 84 мянган хүн амтай, 24 мянган өрхтэй юм байна. Үүний 15 мянга нь гэр хороололд үлдсэн нь орон сууцны хороололд амьдардаг юм байна. Орон сууцны хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас эхний ээлжинд 200 айл суух амины орон сууцны хорооллыг бариж байгаа юм байна. Нийтдээ 11 га талбайд эко хороолол барих ажлын шавыг өнгөрсөн баасан гарагт орхончууд тавьлаа. Энэ талбай дахин төлөвлөлт хийгдвэл 400 гаад айлын амины орон сууц барих боломжтой юм байна. Ер нь шинэчлэлийн засгийн газраас хот хөдийн гэлтгүй иргэдийг тав тухтай тохилог амины орон сууцаар хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Эко хороолол төсөл хэрэгжиж иргэд өөрийн гэсэн газартай өвлүүлэх байр савтай болох боломж бүрдэх юм. Орхон аймагт эхэлсэн Эко хороолын дэд бүтцийн ажилд МСҮТ-д сурч мэргэжил эзэмшсэн 60 гаруй залуучууд ажиллаж байгаа юм байна. Инженерийн байгууламжын ажлыг Атмор компани гүйцэтгэж байна. Энэ ажилд 2,4 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш