Өдгөөгөөс 68 жилийн өмнө Эх орны дайны буун дуу зогссон гэж түүхчид үздэг билээ.. Энэ дайн сая сая хүнд хагацал зовлон, уй гашуу, уйтгар гуниг авчирч, асар олон хүний алтан амийг авч оджээ. Тухайн үеийн улс орнуудаас ЗХУ хамгийн их хохирол амссан билээ. Тэгвэл өнөөдөр оросын нийслэл хот аугаа их Ялалтад зориулсан бүх ард түмний хүндэтгэлийн арга хэмжээнүүдийн төв болж байна. Энэ мөчид Улаан талбайд Оросын цэргийн сүр хүчийг гайхуулсан парад болж байна. Энэ удаагийн парад нь Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны хувьд 139 дэхь нь аж. Уламжлал ёсоор хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин оролцож үг хэллээ. Параданд 11 мянга гаруй цэргийн албан хаагч, цэргийн 101 ширхэг зэвсэг техник, Орос улсын агаарын цэргийн хүчний 68 онгоц, нисдэг тэргүүд оролцлоо. 5-р сарын 9-ний өдөр буюу өнөөдөр цэргийн парадын дараа москвагийн иргэд болон зочид фронтын ахмад дайчидтай уулзах уулзалтууд, өргөн олны зугаалгууд болон баярын концертуудад оролцох боломжтой юм. Баярын үдэш Москвагийн цагаар 22:00 цагт ёслолын буудлага болох бөгөөд үүнд 9 мянга орчим буудлага хийнэ. Түүнчлэн энэ үдэш Эх орны дайны аугаа их ялалтын 68 жилийн ойд зориулсан баярын буудлагуудыг /салют/ Орос улсын баатар-хот Санкт-Петербург, Волгоград, Новороссийск, Смоленск болон Мурманск болоод Севастопольд явуулна.